Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Гүрбазар: Тусгаарлагдсан хүмүүст зориулж өөрийн “Бодь гөрөөсний зүүд” романаас 100 ширхгийг хандивлаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар оролцлоо.

Тэрбээр тусгаарлалтад байгаа хүмүүст зориулж өөрийн бүтээлийн дээжээс 100 ширхгийг хандивласан юм.

МУСГЗ Ш.Гүрбазар хэлэхдээ “Өнөөдөр дэлхийгээрээ санаа алдсан өдөр болж байна. Олныг дайрсан энэ их гай тотгор, өвчин долоон тэрбум хүний зүрхэн дээгүүр дайран өнгөрч, сэтгэлийг нь эмзэглүүлж байгаа гэж би бодож байна.

Ийм гай тотгорыг хүн төрөлхтөн залбирал, сайхан сэтгэл, ухаан гурваараа давж гардаг юм гэсэн.

Энэ тотгорын эсрэг үйл хэрэгт тус болох зорилгоор өөрийн “Бодь гөрөөсний зүүд” шүлэглэсэн романаас 100 ширхгийг хандивлаж байна. Энэхүү номд зүүдэнд оромгүй гай тотгор дайрсны дараа санаанд оромгүй аз жаргал тохиож байгаа эх, үрсийн элбэрлийн тухай өгүүлдэг.

Тиймээс эх орон, ижий, ааваа санаад хол газраас ирсэн тэр хүмүүс миний романыг унших болов уу гэж өгч байгаа юм. Тусгаарлалтад байгаа хүмүүс энэ номыг уншаад амьдралын сайхныг болоод цаашид сайхан зүйл тохионо гэсэн бодол төрөөсэй гэж хүсэж байна" гэлээ.

Үргэлжлүүлэн "Монголчууд гай тотгорыг их ухаан, их сэрэмжээр даван ард нь гараасай гэж хүсэж байна” гэдгийн онцлов.

 
Гэрэл зургийг Mpa.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.