Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадаад улсаас иргэдээ татан авах нислэгт холбогдох байцаагч, эмч нараас томилохоор төлөвлөсөн"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/588990477781350/videos/827030517809121/

ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч дэд хурандаа Б.Дуламсүрэн "Шуурхай штабаас өнгөрсөн өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлах байрны тог нэмэгдүүлж ажиллалаа. Мөн тусгаарлах байрнаас гараад гэртээ өөрийгөө хэрхэн тусгаарлах журмыг боловсруулан бэлтгэсэн.

Гуравдугаар сарын 24-25-нд 93 иргэн нэмж тусгаарлагдсан. Харин 51 иргэнийг тусгаарлалтаас гаргасан.

Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн ХБНГУ, Япон, Солонгос улсаас иргэдээ татан авах нислэгт ХӨСҮТ, МХЕГ болон холбогдох байцаагч нараас томилон ажиллуулахаар төлөвлөж байна" гэв.

"115,750 м.кв талбай, 2,335.2 км замыг ариутгасан"

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан НЗДТГ болон НЗАА-наас хийж буй ажлыг танилцуулав.

Тэрбээр "Автотээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай найман шалган нэвтрүүлэх товчоонд НЦГ, НОБГ, мал эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас бүрдсэн баг ажиллаж байна. Эдгээрт тандан судалгааг хийж байгаа. Мөн гуравдугаар сарын 17-ноос нийслэлийн гудамж талбайд ариутгал хийж эхэлсэн. Гуравдугаар сарын 17-24-нд нийт 2,335.2 км замыг автомашинаар ариутгасан. Мөн энэ хугацаанд 115,750м.кв талбайд автомашин ба моторт төхөөрөмжөөр ариутгал хийж байна.

Ариутгалыг цаашид дахин хийх болно" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.