2020/05/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S26
06:00
S26
07:00
S26
08:00
S26
10°
09:00
S30
11°
10:00
S30
13°
11:00
S30
14°
12:00
S30
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон Улсын хөгжлийн ассоцациас 13.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар шийдвэрлэжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЗГХМОНХХ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар COVID-19  халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ОУ-ын байгууллагуудаас санхүүгийн дэмжлэг авахаар шийдвэрлэжээ.

Манай улс “COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх , хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах” төлөвлөгөөний хүрээнд Дэлхийн банк, Олон Улсын хөгжлийн ассоциаци, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банктай зээлийн хэлэлцээрүүд хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзэн УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов.  

Шинэ коронавируст /COVID-19/халдвартай тэмцэхэд зориулан Дэлхийн банкнаас шаардлагатай орнуудад 14 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Монгол Улс эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам.долларын өртөг бүхий төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг хийх юм.

Олон Улсын хөгжлийн ассоцациас 13.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах бөгөөд Зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25 хувь, Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, Үйлчилгээний хураамж 0.75 хувь байх аж. Харин Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай  13.8 сая ам.долларын зээлийн хэлэлцээр хийхээр төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x