Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Банк бус санхүүгийн 62 байгууллага УОК-т 100 сая төгрөг хандивлав

ikon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулж 100,000,000 сая төгрөгийн хандивыг Улсын онцгой комисст хандивлалаа.

Тус хандивын аянд холбооны гишүүн 62 банк бус санхүүгийн байгууллага нэгдсэн байна.

Мөн коронавируст халдвар (COVID-19)-с урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, бичил жижиг бизнес эрхлэгч иргэдийг дэмжих зорилгоор зээл олгосны шимтгэлийг 0% болгох, хүүг бууруулах боломжийг эрэлхийлж хэрэгжүүлэх, харилцагч, зээлдэгчийг өрийн дарамтанд оруулахгүй байх зэрэг уриалгуудыг гишүүн байгууллагууддаа гарган ажиллаж байгаагаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.