2020/04/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,780.65₮
B30
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
18:00
S32
19:00
S32
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
-1°
02:00
S31
-1°
03:00
S31
-2°
04:00
S31
-2°
05:00
S31
-3°

"18-45 насны залуус COVID-19 өвчлөлийн зонхилох хувийг эзэлж байна"

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

Шууд үзэх: /2020.03.25/

https://www.facebook.com/iKonNews/videos/211777400030487/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 196 оронд өвчлөл бүртгэгдсэн байна. Лаос, Ливи улсад шинээр бүртгэгджээ.

Үүнээс 18-45 насны залуучууд COVID-19 өвчлөлийн зонхилох хувийг эзэлж байна. Хүн амын дунд их тархаад ирэхээрээ залуучуудын хувьд тархалт өндөр байна.

Мөн 13-аас доош насны гурван хүүхэд нас барсан, нэг гэр бүлийн хүмүүс бүгд нас барсан зэрэг тохиолдол гарсан. Энэ өвчний шинж тэмдэг, ойлголт өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Мөн Австралид хуримын үйл ажиллагааг таван хүнтэй, оршуулгын үйл ажиллагааг 10 хүнтэй хийхээр зохион байгуулж буй жишээ байна. Эрүүл мэндийн яамнаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж байхыг дэлхийн үйл явдлууд харуулж байна.

Бид бүх өвчтнүүдээ гурван удаагийн давтан шинжилгээ хийгээд, цоо эрүүл гэж үзсэн тохиолдолд эмнэлгээс гаргана. 

Франц улсад Монгол Улсын иргэн халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй. Фэйсбүүкээр хуурамч мэдээлэл явж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x