Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

О.Тэнгис: ҮАГ-т 15 нам, 4 эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний аудитын газраас нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авсан талаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ:  

https://www.facebook.com/iKonNews/videos/227158655071388/

Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох нам. эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын дээд байгууллага хянаж. дүгнэлт гаргахаар заасан байдаг. 

Гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байхаар заасны Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нь сонгуульд оролцох гэж байгаа юм байна. Эдгээрээс нийт 12 нам дөрвөн эвсэл болж, 15 нам бие дааж оролцоно. 

Хамгийн сүүлийн нам өчигдөр 23:50 цагт мөрийн хөтөлбөрөө авчирсан. 

 

ҮАГ нь нам, эвслээс ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гарган 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх зохицуулалттай.

Аудитын байгууллагаас дүгнэлт гаргахдаа: 

  • Улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон заалт байгаа эсэхийг хянах;
  • Мөрийн хөтөлбөрт орсон зорилт. арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасанчлан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх;
  • Мөрийн хөтөлбөрт орсон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэхийг тус тус хянаж дүгнэлт гаргадаг. 

-Намуудын амлалтыг олон нийт эсэргүүцэж, цалин, орлого нэмэгдүүлэх амлалтууд нь эдийн засгийг савлуулж, хууль зөрчсөн үйлдэл болж байна гэж шүүмжилж байгаа?

-Шууд тэгж харж болохгүй. Амлалтын цаана нь эдийн засгийн ямар ч үндэслэл байхгүй бол хууль зөрчинө. 

Харин дөрвөн жилийн хугацаанд бодит биелэгдэх боломжтойгоор эдийн засгийн жам ёсоороо цалин өсөж байгаа бол хоосон амлалтын шинжтэй гэж үзэж болохгүй.

-Та бүхэн намуудын мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийгээд хуульд нийцээгүй болохыг тогтоож СЕХ-нд хүргүүлэх юм байна. Магадгүй СЕХ мөрийн хөтөлбөр нь хуульд нийцээгүй намыг сонгуульд оролцуулах шийдвэр гаргавал яах вэ? 

-Улс төрийн намууд сонгуульд оролцох тухайгаа санал хураалт явуулахаас 60 хоногийн өмнө СЕХ-нд мэдэгдэнэ. Тэгэхдээ бүрдүүлэх материал дунд Төрийн аудитын байгууллагын дүгнэлтийг хавсаргах ёстой.

Мөрийн хөтөлбөр нь хуульд нийцээгүй намыг СЕХ бүртгэж авахгүй байх хуулийн үндэслэлтэй. Гэхдээ бүртгэх, бүртгэхгүй гэдэг шийдвэрийг СЕХ гаргана.