Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс 1.3 тэрбум иргэнээ 21 хоногийн хугацаатай хөл хорионы дэглэмд шилжүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн тахалтай тэмцэхийн тулд 1.3 тэрбум иргэнийхээ шилжилт хөдөлгөөнийг 21 хоногийн хугацаатай зогсоох болсноо Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр мэдэгджээ.

“Өнөөдөр шөнө дундаас эхлэн манай улс бүхэлдээ хөл хорионы дэглэмд шилжинэ” гэж Моди телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн юм.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Энэтхэг орныг, иргэн бүрийг, айл 

өрх бүрийг аврахын тулд бүрэн хэмжээний хөл хорио тогтоож байна” гэжээ.

Энэтхэг улсад шинэ коронавирусийн тархалт харьцангуй бага байгаа. Гэхдээ сүүлийн өдрүүдэд өсөлт нь эрчимжиж, халдварын 519 тохиолдол, 10 эндэгдэл бүртгэгдсэн юм.

Моди иргэн бүр хөл хорионы дэглэмийг хатуу сахихын ач холбогдлыг тайлбарлажээ.

“Хөл хорио тогтоосноор бид эдийн засгийн хохирол амсана. Гэхдээ иргэн бүрийн амь насыг хамгаалах нь нэн тэргүүний зорилт юм. Хэрвээ 21 хоногийн дэглэмийг сахиж чадахгүй бол танай гэр бүл төдийгүй улс орон бүхэлдээ 21 жилээр ухрах болно. Би энэ үгийг ерөнхий сайдын хувиар биш, та бүгдтэй адил иргэний хувиар хэлж байгаа юм” гэж тэр анхааруулсан байна.

Хүн амын тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог энэ улс Ням гарагаас эхлэн олон улсын болон дотоодын бүх нислэгээ зогсоож, далайн боомтуудаа хаагаад байгаа.

Өдөр бүр 20 сая гаруй хүн тээвэрлэдэг дэлхийн хамгийн том төмөр замын сүлжээнүүдийн нэг Энэтхэгийн Төмөр Зам бүх үйлчилгээгээ мөн зогсоогоод байна.

 

Эх сурвалж: AFP

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.