Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Экспорт $486 саяар буурав

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ коронавирусийн халдвар Монгол Улсын эдийн засагт нөлөөлсөөр байгаа билээ.

Засгийн газраас гаргасан шийдвэрүүдтэй холбоотойгоор манай улсын экспорт өнгөрсөн Даваа гараг буюу гуравдугаар сарын 23-ны байдлаар 31.5% буурсан дүнтэй гарчээ. 

Нийт экспортын 90 орчим хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспорт саатсанаар манай улсын экспорт өмнөх оноос 1.4 орчим их наядаар буурахад хүргэснийг Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна.  

График. Экпортын голлох бүтээгдэхүүнүүдийн үзүүлэлтүүд (2020 оны эхний хоёр сарын байдлаар)

Эх сурвалж: ҮСХ

Эдгээрээс гадна цайрын хүдэр, хүрэн нүүрс, түүхий нефтийн экспорт өмнөх оныхтой харьцуулахад буурсан дүнтэй байгаа бол гуравдугаар сарын 23-ныг хүртэлх байдлаар жоншны экспорт 9%, хар тугалганы хүдрийн баяжмал 40%, молибдены хүдэр 2.4% тус тус өссөн үзүүлэлттэй байна.