Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ажлын байрыг хадгалж үлдэх асуудлаар хэлэлцэнэ

Б.Ану
2020 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг ЗГХМОНХХ-ээс авав.

Лхагва гараг бүрт болдог Засгийн газрын ээлжит хуралдаанаар маргааш 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Үүн дотор шинэ коронавирусийн нөлөөгөөр буурч байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг дахин хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Тодруулбал, ажлын байрыг хэрхэн хадгалж үлдэх талаарх хувилбаруудыг хэлэлцэх юм байна. 

Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн нөхцөл шалгуурт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.

Монгол Улсын төсвийн орлого 2020 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар буураад байгаа юм. Улсын төсвийн орлогын 80 гаруй хувийг аж ахуйн нэгжийн татвараас бүрдүүлдэг билээ.