Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Боловсролын яам коронавирусийн халдвартай байгаа үед гадаадын оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргахгүй байх чиглэл өгчээ

ikon.mn
2020 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам коронавирусийн халдварын дэгдэлтийн үед ОХУ-д үлдэж, хичээл сургуулиа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан гадаадын оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргах үйлдлийг хийхгүй байхыг их дээд сургуулиудад чиглэл болгожээ.

Энэ тухай шийдвэрийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг тус улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газруудад өнөөдөр ноот бичгээр мэдэгдсэн болно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.