Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Энержи Ресурсын 2019 оны үр дүнгийн мэдээлэл гарчээ

ikon.mn
2020 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Mongolian Mining Corporation буюу Энержи Ресурс компани 2019 оны үр дүнгийн мэдээллээ өчигдөр албан ёсоор танилцууллаа. Өнгөрсөн жил тус компани нийт 5.1 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд нэг тонн баяжуулсан коксжих нүүрсний үнийг дунджаар 140 ам.долларт хүргэсэн байна. Ингэснээр борлуулалтын орлого нь 6 орчим хувийн өсөлттэй гарчээ.

Харин 2020 он гарсаар өмнөд хөрш БНХАУ-д COVID-19 халдварт өвчин дэгдсэнтэй холбоотойгоор Улсын Онцгой Байдлын Комиссын шийдвэрийн дагуу Монгол-Хятадын хилийн авто замын боомтуудаар нүүрс экспортын тээвэрлэлтийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс бүрэн зогсоосон.

Компанийн хувьд өнөөгийн нөхцөл байдлын хүрээнд эрсдлийн үнэлгээ гүйцэтгэж, цаг үеийн хүндрэлийг даван туулах боломжуудыг судалж байгаа талаар  мэдэгдэлдээ дурджээ.      

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.