Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

“The Hu” хамтлагийнхан Австралид “гацжээ”

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын рок хөгжмийн “The Hu” хамтлагийнхан коронавирусийн хоригоос шалтгаалан Австрали улсад саатаад байгаа тухай Billboard сайтад мэдээлжээ.

Тэд одоо мөнгөө хэмнэх үүднээс Сиднейн ойролцоо Airbnb сүлжээний хямд байранд байрлаж байгаа гэнэ. Тус хамтлагийг Австралид аялан тоглож байх үед шинэ коронавирусийн хориг зарлагдаж, 500-аас дээш тооны хүн нэг дор цугларахыг хоригложээ.

Саяхан энэ хязгаарыг 100 болгон бууруулсан юм. Тухайн үед “The Hu” хамтлагийнхан нутаг буцах гэсэн боловч Монгол улс гуравдугаар сарын 28 хүртэл бүх гадаад нислэгээ зогсоосон нь саад болсон байна.

Продюсер нь Турк улсад саатаад байсан ч саяхан Монгол улсын засгийн газрын илгээсэн тусгай үүргийн нисэх онгоцоор нутаг буцаж чадсан тухай хамтлагийн гоцлол дуучин Галаа ярьжээ. Тэр бас Австрали дахь Монгол улсын элчин сайдын яамтай холбоо барьж, засгийн газраас нь тусгай нислэг үйлдэх боломжийг асууж байгаагаа ярьсан байна.

“The Hu” хамтлагийнхан дархлаагаа бууруулж, өвдөхгүйн тулд хөгжмөө тоглон, сэтгэл санаагаа өөдрөг байлгаж байгаа тухайгаа Billboard сайтад ярьжээ.

 

Эх сурвалж: Billboard.com

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.