Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Цагаан лавай чуулга" үндэсний хүүхдийн дууны уралдаан зохион байгуулна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Мэргэжлийн урлагийн байгууллагын бодлогын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл нийтэд хүргэх зорилготой уриалгыг дэмжин “Цагаан лавай чуулга” уран бүтээлийг технологийн дэвшил ашиглан хүүхдүүддээ хүргэж байгаа билээ.

Тодруулбал, монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн "Миний цэцэн хурга" хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг гуравдугаар сарыны 17-с эхлэн бүх IPTV видео санд байршин үзэгчдийн хүртээл болоод буй. 

Энэ нь монголд анх удаа хүүхдийн шинэ уран бүтээл, тэр дундаа тайзны уран бүтээл IPTV-гээр гарсан явдал болохоос гадна хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ цаг үед хүүхдүүдийн оюуны хэрэгцээ шаардлагад нийцэж чадсан үндэсний томоохон контент болсноороо онцлогтой аж. 

Уг уран бүтээл нь дуулалт, бүжгэн жүжиг хэлбэрээр бүтээгдсэн. Үүнээс гадна хүүхдийн жүжигт хурга, чоно, бэлтрэг, эрхий мэргэн хүүгийн дуу гэх зэрэг шинээр зохиогдсон хүүхдийн дуунуудаас дуулагдсан байна. 

Жүжгийн хөгжмийн зохиолчоор залуу уран бүтээлч О.Чинбат ажилласан бөгөөд "Миний цэцэн хурга" хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийн дууг А.Энжи охин дуулжээ. 

Түүнчлэн энэхүү уран бүтээлийн хүрээнд хүүхдүүдэд зориулсан үндэсний дууны уралдааныг зохион байгуулах гэж буй тул хүүхэд багачуудыг хязгаарлалтын хугацаанд гэртээ байх үедээ жүжгээ үзэж, дууг нь сурахыг уриалжээ. 

Видео: