Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.03.24/

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 24
iKon.MN

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1108454579547373/

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийж байна. Уг хуралд ЭМ-ийн сайд болон олон улсын байгууллагуудын Монгол дахь суурин төлөөлөгч, АНУ-ын элчин сайд оролцож байна" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица “Өнөөдөр АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад өгч буй хандивын арга хэмжээнд би өөрийн биеэр оролцож байгаадаа баяртай байна. Энэ хандиваар коронавирусийн тархалтаас сэргийлж чадна гэдэгт би итгэлтэй байна.

АНУ-ын Засгийн газар манай байгууллагатай болон НҮБ-ын хүүхдийг ивээх сантай хамтран ажиллаж шаардлагатай техникийн туслалцааг бий болгож Монголын Засгийн газарт дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна.

Энэхүү өвчний эрсэг тэмцэхэд нөөц бололцоо, хөрөнгө шаардлагатай болохыг анх төлөвлөж тооцоолж ирсэн. Энэ хэцүү цаг үед бид бие биеэ дэмжиж байж өвчнийг даван гарах юм" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.