Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Токио 2020 олимпын наадмыг хойшлуулах эсэхийг ирэх 4 долоо хоногийн хугацаанд шийдвэрлэнэ гэжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Б.ЧИНЗОРИГ "ТОКИО-2020" ОЛИМПЫН ЭРХЭЭ АВЛАА, МҮОХ-ны сайтаас ашиглав
00:00 00:00
Токио 2020 олимпын наадмыг хойшлуулах эсэхийг ирэх 4 долоо хоногийн хугацаанд шийдвэрлэнэ гэжээ
Sara, ikon.mn - text to speech

Токио 2020 олимпын наадамд оролцох боломжгүй гэдгээ Канад улсын баг албан ёсоор мэдэгдсэн тухай бид мэдээлсэн.

Тэгвэл Монгол Улсын хувьд ямар байр суурьтай байгааг Монголын Үндэсний Олимпын Хорооны (МҮОХ) Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигээс тодруулахад "Бид Олон Улсын Олимпын хорооны шийдвэрийг хүлээж байна" гэсэн юм.

Мөн тэрбээр өөрийн твиттер хуудастаа "Өнгөрсөн 7 хоногт ОУОХ Токиогийн олимп цагтаа эхэлнэ гэсэн мэдэгдэл гаргасан. Гэхдээ тавдугаар сард байдал ямар байхаас болох байх. Олимп цагтаа болвол энэ хүнд хэцүү цагт хүмүүсийн сэтгэл санааг дэмжсэн томоохон мессеж болох болов уу" гэжээ. 

Энэ талаар МҮОХ-ны ажлын хэсгээс нэмж тодруулахад "Өчигдөр Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөл мөн хуралдсан. Ингэхдээ олимп долоодугаар сарын 24-нд эхэлнэ гэсэн байр суурь дээрээ юутай ч нэгдсэн. Гэхдээ нөхцөл байдлыг харах бөгөөд хэрхэхээ ирэх дөрвөн долоо хоногийн дотор шийдэхээ мэдэгдсэн" гэлээ.

Монгол Улсын хувьд одоогийн байдлаар 10 гаруй тамирчин олимпын наадамд оролцох болзол хангаад байна. Болзол хангах тэмцээн, уралдаанууд дуусаагүй ч тэмцээнүүд цуцлагдаж хуваарьт өөрчлөлт орсон мэдээллүүд эцэслэгдээгүй байгаа нь ажил төлөвлөхөд ихээхэн бэрхшээлтэй байгааг МҮОХ хэлж байв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.