Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Сургууль, цэцэрлэгийн карантилах шийдвэрт нийт 1.2 тэрбум сурагч хамрагдаад байна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхийн улс орнууд COVID-19 халдвартай тэмцэхэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Тэрбээр “Итали, Испани, Франц, Герман болон АНУ, Иран зэрэг улсуудад халдвар хамгийн өндөр тархалттай байна.

  • Итали улсад Ням гарагт нас баралтын 651 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс бага зэрэг буурсан үзүүлэлт хэдий ч шинэ халдварын тохиолдол 5,000 орчмоор нэмэгдсэн байна.
  • Франц улсад өдөрт 4,000 гаруй сорьцод лабораторийн шинжилгээ хийж байгаа ч төдийлөн хангалттай биш байна.

Энэ хугацаанд халдвар тээгч иргэд халдварыг цааш улам тарааж буй аюултай учраас бүртгэгдсэн албан ёсны тоо нь бодит биш гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

  • АНУ-ын хувьд халдварын голомтын цөм нь Калифорн, Нью-Йорк, Вашингтон мужууд байна. Эдгээр мужид холбооны Засгийн газраас туслалцаа үзүүлэх шийдвэр гаргажээ.

Тухайлбал, Калифорн мужид нийт 2,000 ор, үлдсэн хоёр мужид тус бүр 1,000 ор дэлгэх хүчин чадалтай зөөврийн эмнэлгийг хувийн хамгаалах хэрэгсэл болон эм, эмнэлгийн хэрэгсэлтэй яаралтай хүргүүлэх арга хэмжээ авжээ.

АНУ-д үндэсний хэмжээнд 30,000 гаруй хүн халдвар авч, 400 гаруй хүн нас бараад буй.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Нью-Йорк мужийн захирагч мэдээлэл өгөхдөө “Манай улсад 1930-аад оноос хойш хамгийн хүнд хэцүү цаг үе тулгараад байна. Нөхцөл байдал 4,5 дугаар сард болон цаашид улам хүндрэх төлөвтэй байна” хэмээн мэдэгдсэн.

Халдварын тархалтыг хумих зорилгоор улс, орнууд хөл хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээнүүдийг авч буй.

  • БНСУ-д COVID-19 халдварыг гаднаас зөөвөрлөх тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор Европын улсаас ирсэн бүх зорчигчдод заавал шинжилгээ хийх, тусгаарлах арга хэмжээ авах болжээ.

Ням гарагт тус улсад халдварын тохиолдол шинээр 98 бүртгэгдсэний 15 нь Европ болон Америк тивд зорчсон иргэдтэй холбоотой байжээ.

  • Мөн АНЭУ-д хоёр долоо хоногийн хугацаанд гадаадаас ямар зорчигч тээврийн онгоц хүлээж авахгүйгээ мэдэгдсэн.

Түүнчлэн тус улсын нислэг үйлдэгч компани гуравдугаар сарын 25-наас эхлэн ачаа тээврээс бусад бүх нислэгээ үйлдэхгүй болж байгаа аж.

  • Саудын Арабт өнөөдрөөс эхлэх 19:00-06:00 цагийн хооронд иргэдийг гэрээсээ гарахыг хориглосон бөгөөд энэ хориг гурван долоо хоногийн хугацаанд үргэлжлэхээр болжээ.

ЮНЕСКО-гийн мэдээллээр дэлхийн 124 улсад бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байна. Энэ шийдвэрт нийт 1.2 тэрбум сурагч хамрагдаад байна" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.