Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирус илрээд биеийн байдал нь хүнд байсан хоёр хүн сайжирсан бол бусдынх нь бие тогтвортой байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
"Коронавирус илрээд биеийн байдал нь хүнд байсан хоёр хүн сайжирсан бол бусдынх нь бие тогтвортой байна"
Sara, ikon.mn - text to speech

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, шинжилгээний хариу болон COVID-19 халдвар авсан иргэдийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гуравдугаар сарын 18-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн архаг хууч өвчтэй, өндөр настай 24 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүйг мэдээлж байсан. Уг онгоцоор ирээд Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ хийгдэж байна.

Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирж, Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 52 хүнээс коронавирус илрээгүй. 

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

2020 оны гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ болон орон нутагт Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

10 хүний биеийн байдлын талаар мэдээ өгье.

Хүнд байсан хоёр хүний биеийн байдал сайжирч, тогтворжиж байна. Бусад иргэний биеийн байдал дунд зэрэг, тогтвортой байна.

Франц иргэний уушгийг CTI аппаратаар оношлоход нөхөн сэргээлт хэвийн болж буйг эмчлэгч эмч нь хэлсэн. Гарахад нь "Би инээж байна, танд ч бас инээд бэлэглэе" гэсэн мэссэжийг араас нь бичжээ.

Эдгээр иргэнийг багадаа 10 хоног эмчилнэ" гэсэн мэдээллийг өглөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.