Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Ташанта-Цагааннуур авто замын боомтоор нэвтрэх хүсэлт гаргасан Монгол Улсын 36 оюутан байгаагаас 11 нь өнөөдөр ирж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ВИДЕО: 

https://www.facebook.com/588990477781350/videos/828671397609378/UzpfSTEwMDAwNDQyMTk3Mjc2MTpWSzoyODMxMjk1MTMzNjE2NDI2/?multi_permalinks=2831295133616426%2C2831255743620365%2C2831243393621600%2C2831194596959813%2C2831128586966414¬if_id=1584541844785570¬if_t=group_activity

ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн "Засгийн газрын хуралдаанаас өчигдөр хэд хэдэн шийдвэр гаргасан.

 Тухайлбал,

  1. Цагааннуурын боомтоор иргэдийн орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 20:00 цаг хүртэл үргэлжлүүлээд хаахаар болсон.
  2. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаана.
  3. Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл улс орон даяар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах
  4. Гадаадаас ирэх Монгол Улсын иргэдийг УОК-ийн шийдвэрээр Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор зохион байгуулалттайгаар нэвтрүүлж, 14 хоног тусгаарлах арга хэмжээ авах шийдвэр гарсан.

Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Дархан, Дорноговь, Орхон, Өмнөговь, Хэнтий, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Увс, Завхан аймагт тусгаарлагдан ажиглагдаж байгаа иргэдтэй холбоотойгоор тус аймгуудын шуурхай штабд холбогдох үүрэг чиглэлийг өгсөн.

Түр тусгаарлах 14 хоног нь дууссан иргэдийг үргэлжлүүлэн гэрт нь тусгаарлах ажлыг зохион байгуулна. Тухайн иргэн гэртээ мөрдөх журмыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал орсон. Гэрээр тусгаарлагдах иргэдийг хянах гар утасны аппликейшн болон бүсийн хяналтыг зохион байгуулах ажлыг зохицуулж байна.

ОХУ-ын Ташанта Монгол Улсын Цагааннуур авто замын боомтоор нэвтрэх хүсэлт гаргасан Монгол Улсын 36 оюутан байна. Үүнээс 11 оюутан өнөөдөр ирж байгаатай холбогдуулан хүлээн авах тусгаарлах байрыг бэлэн болгох бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна" гэлээ.

Ж.Сауле: Аж ахуйн нэгжүүд бэлтгэсэн махаа дотооддоо нийлүүлж байгаа

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле "279 дэлгүүрт нөөцийн махыг борлуулж байна. Гадаадад мах экспортлохгүй байгаа учир зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд бэлтгэсэн махаа дотооддоо нийлүүлж байгаа. Нөөцийн махыг нэг килограмм нь

  • Хонины ястай мах 6,700 төгрөг
  • Үхрийн ястай мах 7,700 төгрөг
  • Ямааны ястай махыг 6,200 төгрөгөөр тус тус худалдаалж байна. 

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамжийг тогтвортой байлгах, хомдсол үүсэхээс сэргийлэх зорилгоор ОХУ-аас болон тус улсаар дамжин ирж буй улаанбуудай, элсэн чихэр, ургамлыг тос зэрэг бараа бүтээгдэхүүнийг гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарыэ 30-ны өдрийг хүртэлх хугацаанд НӨАТ ба гаалийн татвараас чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон" гэв. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.