Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн дуурийн од Пласидо Доминго коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн дуурийн од Пласидо Доминго коронавирусийн халдвар авснаа өчигдөр буюу Ням гарагт фэйсбүүк хуудсаараа мэдээлжээ.

“Миний бие Covid-19 халдвар авснаа та бүхэнд мэдэгдэх нь зүйтэй гэж бодлоо. Эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу би болон манай гэр бүлийнхэн тусгаарлагдаад байна” гэж тэр бичсэн байна.

Халуурч, ханиалгаж эхэлсэн тул шинжилгээ өгөхөөр шийдсэнээ Доминго тайлбарлажээ. Одоогоор нэрт дуучны биеийн байдал тогтворжсон гэнэ.

79 настай Испанийн тенор “Бид хамтдаа энэ вирустэй тэмцвэл дэлхий дахинд нүүрлэсэн хямралыг зогсоож чадна. Тун удахгүй бүгдээрээ хэвийн амьдралд шилжинэ гэж найдаж байна” гэж бичжээ.

Бэлгийн дарамтын дуулианд нэр холбогдсон Пласидо Доминго өнгөрсөн онд Лос Анжелесийн Дуурийн Ордны ерөнхий захирлын албан тушаалаас огцорсон юм.

Тэрээр өөрийгөө буруугүй гэгдээ мэдэгдэж байгаа ч энэ сарын эхээр хараат бус мөрдөгчдийн дүгнэлт гарч, Доминготой холбоотой  гарсан дуулианууд үндэслэлтэйг тогтоосон байна.

Дэлхийн урлаг соёлын салбарын хэд хэдэн алдартан шинэ коронавирусийн халдвар авснаа зарлаад байгаагийн дотор Идрис Эльба, Том Хэнкс, Даниэл Де Ким зэрэг уран бүтээлчид багтжээ.

 

Эх сурвалж: CNN

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.