Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшихыг зөвлөлөө

ikon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол орны нийт газар нутгийн 15.8 хувь нь цастай ба дундаж зузаан нь 14 сантиметр, цасан дахь усны нөөц 3.71 шоо.км байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тухайлбал, Увс нуур болон Тэс, Идэр, Шишхэд голын сав газруудын 60-80 хувь нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 0.64 шоо.км байгаа бол Хяргас нуур, Завхан,  Дэлгэрмөрөн, Чулуут голуудын савын 30 хувь цастай, цасан дахь усны нөөц 0.55 шоо.км байгаа аж.

Цаашид урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан гол мөрний мөс нимгэрч байгаа тул ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдлэх, гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэм цасны усаар дамжин гол руу орж ус бохирдуулах, өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг авч, цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

 


Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар