Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгаарлалтаас гарсан иргэд гэрээсээ гарах, интернэтээ унтраасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2587414641386592/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнгөрсөн хугацаанд нийт 191 улсад COVID-19 өвчлөл бүртгэгдсэн байна. Өвчлөл бүртгэгдсэн оронд Итали, Испани, АНУ-д өвчлөлийн тархац, нас баралтын тоо өндөр байна.

Байдал өдөр тутамд өөрчлөгдөж байна.

Тухайлбал, өнөөдрөөс эхлээд хоёроос дээш хүн нэг дор цуглавал үүнийг бөөгнөрөл гэж үзнэ. Хамгийн багадаа хоёр хүн хоорондоо хоёр метрийн зайтай харьцах шаардлагатай байна" гэдгийг онцлов.

Мөн тэрбээр "Ажиглалтаас гарсан хүмүүс гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлана. Гэхдээ эмнэлэгт гурван удаа даван шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргана.

Баримтлах дэглэм нь:

  • Тухайн иргэн өөрийгөө гэртээ тусгаарлахаас гадна ажиглана,
  • Гар утсандаа аппликэйшнээр дамжуулж байршил тогтоогч суулгах бөгөөд түүнийг байнга асаалттай байлгана,
  • Өөрийн халуунаа өдөрт хоёр удаа үзэж, харьяалах эмчид утсаар болон цахимаар мэдээлнэ,
  • Хэрвээ өвчний шинж тэмдэг илэрвэл 119,103, 80086829 зэрэг утсанд мэдээлэх ёстой.
  • Гэрээсээ гарахыг хориглоно. Гэр бүлийн гишүүнтэй ойр байхгүйг хичээх,
  • Хэрвээ тухайн иргэд гэрээсээ гадагшаа гарах, интернэтээ унтраасан тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

Мөн энэ хүмүүсийг сум, дүүргийн засаг захиргаа болон хүчний байгууллага хамтран гэртээ 14 хоног байхад нь хяналт тавина" хэмээн хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.