Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвартай эмчид үзүүлснийхээ дараа Ангела Меркель өөрийгөө тусгаарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Үзүүлж байсан эмчээс нь шинэ коронавирусийн халдвар илэрсэн тул Германы канцлерь Ангела Меркель өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авсан байна.

 Хөл хорионд байгаа канцлерь ажил албаа хэвийн үргэлжлүүлэхийг Германы засгийн газар мэдэгджээ. Энэ үйл явдлын өмнөхөн Меркель тус улсын бүх 16 мужийн удирдагчидтай уулзсаныхаа дараа Герман даяар коронавирусийн тархалттай тэмцэх эрс хатуу арга хэмжээг нэвтрүүлэхээ зарласан юм.

Үүнд хоёроос дээш хүн оролцсон уулзалт, цугларалт зохион байгуулахыг Герман орон даяар хоригложээ. Ресторан, кафе, үсчин зэрэг үйлчилгээний газрууд хүмүүсийн хооронд 2 метрийн зайтай үйлчилж чадахгүй бол хаагдах ёстой болсон байна.

Олон нийтийн газарт явахдаа хамт амьдардаггүй хүмүүс хоорондоо 1.5 метрийн зай барьж явах ёстой болжээ. Өнөөдрийн байдлаар Германд Covid-19 халдварын 23,921 тохиолдол бүртгэгдэж, 92 өвчтөн нас бараад байна.

Энэ үзүүлэлтээрээ тус улс Хятад, Итали, АНУ, Испанийн дараа дэлхийд тавдугаарт бичигдэж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.