Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Цэцэнсанаа: Хүүхдийн уналт, таталтын эсрэг эмүүд хэвийн худалдаалагдаж байна. Хомсдол үүсээгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 21
iKon.MN

Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд хүүхдийн уналт таталтын эсрэг эм Монгол Улсад бүртгэлгүй, худалдаалахгүй байгаа бөгөөд эмийн хомсдол үүссэн гэх мэдээлэл гарах болсон.

Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа мэдээлэл хийлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/845851165890112/

Тэрбээр хэлэхдээ "Монгол Улсад бүртгэлгүй, худалдаалахгүй байгаа гээд буй хүүхдийн уналт, таталтын эсрэг таван эм бүртгэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан "Хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт"-д уналт таталтын эсрэг таван нэрийн эмийг оруулсан байдаг.

Үүний нэг эмийг үйлдвэрлэгч болох Франц улсын "Санофи" компани өмнө нь манай улсад төлөөлөгчийн газартай байсан ч 2019 оны гуравдугаар сард татан буулгасан байдаг. Үүнтэй холбоотойгоор тухайн компаниас нийлүүлэлт хийхгүй болж, тухайн нэрийн эм зах зээлд хомсдсон.

Гэхдээ ижил үйлчилгээтэй өөр үйлдвэрлэгчийн бүртгэлтэй  эмүүд худалдаалагдаж байгаа.

Хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эмүүд манай улсын зах зээлд хэвийн худалдаалагдаж байна" гэлээ.