Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Ажиглалтаас гарч байгаа иргэд үргэлжлүүлэн өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарлах шаардлагатай

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар хийдэг Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Бид нийт 3,025 иргэнийг тусгаарлан ажиглалтад авжээ. Яг одоогоор 1,963 иргэн ажиглалтад байна.

Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан, Дорнод аймгийн боомтуудаар ОХУ болон Казахстан улсаас иргэд нэлээд орж ирж байгаа.

Энэ нь тухайн улс орнуудад оюутнуудын хичээл сургуульд хязгаарлалт хийж, оюутны байрнаас нь чөлөөлж буй үйл ажиллагаатай холбоотой. Иймд бид иргэдээ татах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Өчигдөр улсын онцгой комисс хуралдаж сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгасан.

Бид тусгаарлан ажиглах байруудыг өргөтгөж, хяналтыг сайжруулах болон бусад гэрээр тусгаарлаж байгаа хүмүүст хороон дарга, сайн дурын идэвхтнүүдийн оролцоо ямар байх тал дээр УОК-д санал өгсөн.

Орчны, хөрсний бохирдол нэмэгдэх хандлага байгаа энэ үед халдваргүйтгэлийн ажлыг анхаарч хийх нь зүйтэй гэсэн саналуудыг гаргаж холбогдох шийдвэрүүдийг гаргуулсан байна" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Ажиглалтаас гарч байгаа иргэд гэртээ 14 хоног үргэлжлүүлэн өөрийгөө тусгаарлах шаардлагатай.

Түүнээс гадна тусгай үүргийн онгоцоор ирж буй эм эмнэлгийн хэрэгслүүдийг бид холбогдох байгууллагуудтайгаа хамтран татаж аван ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээнд тасарсан эм эмнэлгийн хэрэгсэл байхгүй" хэмээн хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.