Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс сургуулиудаа нээж, хичээлийн шинэ жилээ хугацаанд нь эхлүүлэхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдварыг хязгаарлах зорилгоор дэлхийн улс орнууд бүх шатны сургуулиудаа хаах шийдвэр гаргаж байгаа.

Харин Япон улсын засгийн газар дөрөвдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилээ хэвийн эхлүүлэх шийдвэр гаргасныг тус улсын боловсролын яам өчигдөр мэдэгджээ.

Гэхдээ тахлын аюул өндөр хэвээр байгаа тул олныг хамарсан арга хэмжээнүүдийг хориглосон шийдвэрээ хадгалах чиглэлийг ерөнхий сайд Абэ Шинзо холбогдох албаныханд өгсөн байна.

Японы боловсролын яам өмнө нь улс даяар сургуулиудыг үргэлжлүүлэн хаах саналыг засгийн газартаа танилцуулаад байв. Гэвч ерөнхий сайдын дэргэдэх мэргэжилтнүүдийн зөвлөл тус улсад тахлын дэгдэлт намжсан тул ингэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Өнөөдрийн байдлаар Япон улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 1,600 хүрээд байгаагийн 700 нь тус улсын эрэгт ирж зогссон “Diamond Princess” аяллын хөлгөөс илэрсэн юм.

Япон улсын 47 мужийн дөрөвт нь 100-аас дээш тооны халдварын тохиолдол бүртгэгдээд байгаагаас хамгийн олон тохиолдолтой нь Хоккайдо муж, Токио болон Осака хотууд болсон байна.

 

Эх сурвалж: Kyodo News

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.