Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Спорт, соёл урлагийн эхний хагас жилийн бүх арга хэмжээг зогсоолоо

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Улсын Онцгой Комиссын 13 дугаар хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн чухал шийдвэр гаргасан билээ. 

Энэ үеэр хичээл сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гарсан шийдвэрийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ярихдаа "БСШУСЯ-нд харьяалагддаг спорт, соёл урлагийн эхний хагас жилийн бүх арга хэмжээ, олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг бүрэн зогсоосон. Өөрөөр хэлбэл, урлагийн тоглолт, олон улсын болон улсын аврга шалгаруулах тэмцээнүүдийг бүрэн зогсоосон.

Зөвхөн олимпод бэлдэх зорилготой улсын шигшээ багийн дөрвөн төрлийн тамирчдын бэлтгэл сургуулилалтыг Улсын Онцгой Комиссын шийдвэртэйгээр тусгай орчин нөхцөлд явуулна.

Спорт, соёлын арга хэмжээний бусад үйл ажиллагаа болохгүй.

Мөн Шинжлэх ухааны байгууллагууд нэгдсэн хурал цуглаан,сургалт семинар зохион байгуулахгүй шинжилгээ судалгааны ажлаа үргэлжлүүлж ажиллахаар болсон.

Багш нарт БСШУСЯ-наас сургалтын төлөвлөгөө, теле хичээлүүд, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зааврыг удахгүй хүргэх болно" гэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.