Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Европын интернэтийг гацаахгүйн тулд Нэтфликс компани видеоныхоо чанарыг буурууллаа

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Нэтфликс компани Европ тивийн хэрэглэгчдэд үзүүлэх видео агуулгынхаа чанарыг 30 хоногийн хугацаатай бууруулах шийдвэр гаргажээ.

Коронавирусийн тахлын улмаас интернэт хэрэглээ эрс нэмэгдэж, сүлжээний ачаалал ноцтой түвшинд хүрсэн тул ийм арга хэмжээ авсан байна.

Үр дүнд нь Нэтфликсийн үүсгэдэг интернэт ачааллын хэмжээ 25 орчим хувиар буурах ажээ.

Уг шийдвэрийг гарахаас өмнө Европын Холбооны удирдлага өөрийн тивийн интернэт хэрэглэгчдэд хандаж, интернэтийн ачааллыг хэт нэмэхгүйн тулд өндөр чанартай (HD) видеоноос татгалзахыг уриалсан юм.

Европын олон улс оронд хөл хорионы дэглэм тогтож, олон сая хүн гэрээсээ ажиллаж, хүүхдүүд сургуульдаа явахгүй байгаа нь интернэтийн ачааллыг эрс нэмэгдүүлжээ.

 

Эх сурвалж: CNN

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.