Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын Онцгой Комисс сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах эсэхийг шийднэ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой өнөөдөр 14:00 цагаас хуралдах товтой байна.

Өнөөдрийн хуралдаанд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг COVID-19 халдварын дэгдэлтээс урьчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн карантиныг үргэлжлүүлэх эсэх саналаа оруулах юм.

Иймд тус асуудлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэх бололтой.

Хугацааны хувьд, Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэгийн карантиныг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах санал гаргаад байгаа билээ.

Хөл хориог дахин сарын хугацаатай сунгах саналтай байгаа шалтгаан нь "Эрдэмтэн, судлаачдын зүгээс COVID-19 халдварын эсрэг вакцин, эмчилгээнд яв цав тохирсон эм гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжүүдийг өгч байгаа" гэж ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр тайлбарласан юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.