Санхүүгийн зохицуулах хорооноос COVID-19-ын улмаас дотоодын эдийн засаг, санхүүгийн салбарт эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж эхлээд байгаа энэ үед санхүүгийн салбарт учирч буй эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийг зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хойшлуулан зээлийн дарамтаас чөлөөлөх, зээлийн зөөлөн бодлого авч хэрэгжүүлж эхлээд байна.
Дээрх нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгосон зээлийн ангиллын хугацаанд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн дэмжжээ.
Энэ хүрээнд санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах, харилцагч, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 144/125, 145/124 дүгээр хамтарсан тушаалаар тус тус баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”, “Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-тай холбоотой дараах шийдвэрүүдийг 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс долдугаар дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх түр хугацаанд хэрэгжүүлж ажиллахаар гаргаад байна.
Үүнд:
Энэхүү шийдвэр нь зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирч буй зээлдэгчид нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, “Зээлийн мэдээллийн сан”-д ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна.
Харин зээлдэгчийн зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх үүрэг хэвээр байх бөгөөд зээлдэгчийн үйл ажиллагаанд хүндрэл гарсан бол банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоондоо хандан зээлийн төлбөрийг хойшлуулах, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж өөрийн төлбөрийн чадвар, үйл ажиллагааны онцлогт тохирсон хэлбэрээр шийдвэрлүүлэх боломжтой.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо