Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн хандивыг үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад хүргэжээ

ikon.mn
2020 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хандивыг хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх нэгдсэн арга хэмжээг өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.

Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 10 постод 180 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд алба хаагчдад  иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн амны хаалт, ариутгалын бодис, дархлаа дэмжих бүтээгдэхүүн болоод хоол хүнсийг хүргэжээ.

Монгол Улсын Засгийн газраас “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан төрийн байгууллагын алба хаагчид 24 цагаар хяналтын постуудад 36 дахь өдрөө үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.