Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр Ухань хотод анх удаа коронавирусийн халдвар илрээгүй бол Өмнөд Солонгост халдварын тоо буцаад өслөө

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирусийн дэгдэлт анх гарсан Хятадын Ухань хотод өчигдөр анх удаа ганц ч халдварын тохиолдол илрээгүй тухай тус улсын эрх баригчид өнөөдөр мэдээлжээ.

Харин Хятадын эх газарт өчигдөр илэрсэн нийт 34 халдварын тохиолдол нь бүгд гадаад улсаас ирсэн зорчигчдоос илэрсэн байна. Тэгдээрийн 21 нь Бээжин хотод илэрчээ.

Халдвараар өвчилж нас барсан хүний тоо өчигдөр тус улсад наймаар нэмэгдсэн байна. Найман эндэгдлийн зургаа нь Ухань хотод, бусад нь Хубэй мужийн бусад хэсэгт бүртгэгджээ.

Нэгтгэсэн дүнгээр Хятадын эх газарт илэрсэн нийт халдварын тоо 80,928 болж, нас барсан өвчтөний тоо 3,245 хүрсэн байна.

Ази тивийн тахлын бас нэг голомт болсон Өмнөд Солонгос улсад өчигдөр  152 халдварын тохиолдол бүртгэгдэж, нийт тоог нь 8,565 болгожээ.

Тус улсад сүүлийн дөрвөн өдөр дараалан халдварын шинэ тохиолдлын тоо 100 хүрэхгүй хэмжээтэй байсан юм.

Харин өчигдөр тохиолдлын тоо эргээд нэмэгдсэн нь Дэгү хотын нэгэн асрамжийн газарт халдварын шинэ голомт илэрсэнтэй холбоотой гэнэ. Тус асрамжийн газраас гаралтай нийт 74 халдварын тохиолдол бүртгэгджээ.

Шинэ голомт илэрсэнтэй холбоотойгоор Дэгү хотын захиргаа нийт 33,000 хүнтэй бусад асрамжийн газруудад өргөтгөсөн үзлэг шалгалт хийж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.