Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани 3D сканнертай шинэ iPad Pro танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Apple компани 3D сканнертай шинэ iPad Pro төхөөрөмжөө зах зээлд танилцуулжээ.

11 ба 12.9 инчийн дэлгэцтэй iPad Pro загварууд нь өмнөх загварынхаа дизайны шийдлийг хадгалсан байна. Гол дэвшил нь лазерын технологид суурилсан 3 хэмжээст сканнер юм.

Ийм технологийг өнөөдөр голдуу жолоочгүй автомашинд ашиглаж байгаа. Лазерын сканнер нь таван метрийн дотрох биетүүдийн зайг нарийн хэмжих чадвартай юм.

Үүнийг AR (Augmented Reality) буюу бодит байдлыг хийсвэр дүрстэй хослуулах хэрэглээнд ашиглах зориулалттай ажээ.

iPad Pro нь бас хэт өргөн өнцгийн камертай, сайжруулсан микрофон, A12Z Bionic процессортой болсон байна. Уг процессорыг ихэнх Windows нөүтбүүкийн процессороос хүчин чадал илүүтэй гэж Apple тайлбарлажээ.

Шинэ iPad Pro загвартай хамт MacBook нөүтбүүкнийх шиг дизайнтай Magic Keyboard нэмж залгадаг гар гарсан байна. Үүн дээр тракпад буюу хуруугаар удирддаг хулгана бас байрлажээ.

 

Magic Keyboard гарт мөн USB-C порт нэмсэн нь iPad Pro төхөөрөмжийг зөөврийн компьютер орлох хэмжээнд хүргэсэн байна. Шинэ iPad Pro загварууд $885 ба $1,115 үнэтэйгээр гуравдугаар сарын 25-наас худалдаанд гарах ажээ.

Өчигдөр Apple компани бас шинэчлэн сайжруулсан MacBook Air зөөврийн компьютерээ танилцуулсан байна. Уг бүтээгдэхүүн $1,150-ын үнэтэйгээр дөрөвдүгээр сарын 6-нд худалдаалагдаж эхлэж ажээ.

 

Эх сурвалж: The Guardian