Нобелийн шагналтнуудтай хийх Линдаугийн уулзалтад Монгол Улсаас ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Н.Жавзмаа оролцохоор сонгогджээ.
Уулзалт нь ирэх 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд ХБНГУ-ын Линдау хотод Салбар дундын судалгааны (Interdisciplinary) чиглэлээр зохион байгуулагдах бөгөөд 35 хүртэлх насны 650 шилдэг залуу судлаачид, оюутнууд болон хими, физик, анагаах ухаан-физиологи, утга зохиолын чиглэлээрх Нобелийн шагналт 70 эрдэмтэн оролцох юм байна.
Манай улсаас Линдаугийн уулзалтад жил бүр шилдэг залуу эрдэмтэн судлаач нар сонгогдон оролцдог уламжлалтай.
Cүүлийн жилүүдийн байдлаар:
Уулзалтын үеэр залуу судлаачид маань Нобелийн шагналтнуудын илтгэлүүдийг сонсон, тэдний туршлагуудаас суралцахын зэрэгцээ харилцан ярилцах, мөн өөрсдийн судалгааны дүнгээс Нобелийн шагналтнууд болон бусад оролцогчдод танилцуулан илтгэдэг юм.
Линдаугийн Нобелийн шагналтнуудтай хийх уулзалт нь 1951 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдон оролцож байгаа залуу судлаачдад Нобелийн шагналтнуудтай уулзан харилцаа тогтоох, тэднээс суралцах, туршлага солилцох зэрэг боломжуудыг олгодгоороо онцлогтой.
Эх сурвалж: ШУА