Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Дарь-Эхийн зам дагуу ариутгал хийж байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн гудамж талбайг ариутгах үүрэг чиглэлийг нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд өгсөн билээ.

Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилт үйлчилгээний компани гээд нийт 38 компани ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж эхлүүлсэн. 

Тухайлбал, Одоогийн байдлаар Дарь-Эхийн зам дагуу ариутгал, халдваргүйтгэлийг хийж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/gantumur.togmid/videos/909801539472338/?__tn__=%2CdC-R-R&eid=ARB_XltjDJ2Ca3vaPs7mlvVFV8OU3dm-3GAcSMqzlEGZmapoKu6a-VFKOReuVIuQOwcQB0XReT10Qk7m&hc_ref=ARRSf4G_zf724aVRBUGfZzWLNVA4BWV0_six2cH4sn8nxTOJPNQ9tL9nNHrP381OKFY&fref=nf
 
Өчигдөр буюу гуравдугаар сарын 17-ны өдөр дараах байршлын 8,000 м.кв талбайн автозам,тусгаарлах ногоон зурвас, явган хүний зам, ногоон байгууламж, иргэдийн амрах талбай, бохирдсон булан тохойд ариутгалыг тус тус хийж гүйцэтгэжээ. 
  1. Сүхбаатарын хөшөө
  2. Хонхтой цэцэрлэг
  3. Централ тауэрийн урд цэцэрлэг,
  4. Нацагдоржийн номын сан,
  5. Автобусны буудал
  6. Драмын театр,
  7. Сөүлийн гудамж,
  8. Цэрэндоржийн гудамж
  9. Циркийн хойд хэсэг
  10. Амарын гудамж,
  11. Спортын төв ордон,
  12. Монгол Улсын Багшийн их сургууль
  13. Өргөө-2 кинотеатр
  14. Засгийн газрын ордны хойд цэцэрлэг,
  15. Учралын цэцэрлэг,
  16. Асашёрюгийн цэцэрлэг
  17. Самбуугийн гудамж
  18. Ард кинотеатр
  19. барилгачдын талбай
  20. тусгаар тогтнолын талбай
  21. Жуулчны гудамж
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.