Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстанд коронавирусийн халдварын тоо огцом нэмэгдэж, хоёр гол хотдоо хөл хорионы хатуу дэглэм тогтоолоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд Казахстан улсад шинэ коронавирусийн халдварын олон тохиолдол бүртгэгдэж, нийт тоог нь хоёр дахин өсгөжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэл Нур-Султан хотод гурав, Алматы хотод 15 шинэ тохиолдол илэрч, нийт халдварын тоог 33 болгосон байна.

Шинэ тохиолдлууд илэрсний дараа Казахстаны ерөнхий сайд Аскар Мамин ерөнхийлөгчийн дэргэдэх онцгой коммист санал оруулж, гуравдугаар сарын 19-ний шөнө дундаас эхлэн дөрөвдүгээр сарын 15 хүртэл хугацаанд тус улсын хоёр гол хот болох Нyр-Султан, Алматыд хөл хорионы хатуу дэглэм тогтоохоор болжээ.

Төлөвлөгөөний дагуу хоёр хотыг дотор нь дэд хэсгүүдэд хувааж, хэсэг тус бүрт хяналтын постууд байгуулах гэнэ. Ингэснээр хот дотрох автомашины болон явган хүний хөдөлгөөнийг эрс хязгаарлах юм байна.

Мөн хоёр хотын үйлчилгээний байгууллагууд хаагдаж, зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сангууд ажиллахаар болжээ.

Хотын хуваасан хэсгүүдэд хүнс, өргөн хэрэглээний бараа, эм түгээх цэгүүд ажиллуулахаар болсон байна.

Өнгөрсөн долоо хоногт Казахстаны ерөнхийлөгч Казым-Жомарт Токаев гуравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд тэмдэглэдэг Наурызийн баярыг хориглож, тавдугаар сарын 9-нд болох дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан парадыг цуцалсан юм.

Казахстан улсад өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Covid-19 вирусийн халдварын анхны хоёр тохиолдол бүртгэгдэж байжээ.

 

Эх сурвалж: Reuters, Radio Free Europe /Radio Liberty

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.