Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сошиал сүлжээний компаниуд коронавирусийн тахлын үед роботууд алдаа гаргаж болзошгүйг анхаарууллаа

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Google, Facebook, Twitter компаниуд өчигдөр тус тусдаа мэдэгдэл гаргаж, хиймэл оюунтай роботууд видео контентуудыг шүүхдээ алдаа гаргаж болзошгүйг урьдчилан анхааруулжээ.

Учир нь шинэ коронавирусийн тахалтай холбоотойгоор эдгээр компаниуд контентын хяналт шалгалтын ажилтнуудаа тарааж, оронд нь хэсэг хугацаанд хиймэл оюунт машинуудыг ажиллуулахаар болсон байна.

Өөрөөр хэлбэл тухайн сүлжээнд нийтлэгдсэн видео контентуудын агуулгыг роботууд хүний оролцоогүй бие дааж шалгаад, журам зөрчсөн гэж үзвэл устгах юм.

Гэхдээ энэ ажилд роботууд хүнийг бүрэн орлох болоогүй байгаа тул алдаа гаргаж, хэвийн агуулгатай видеог устгаж болзошгүй гэж анхааруулж байгаа нь энэ ажээ.

Контентын агуулгыг шалгах ажилд Google, Facebook компаниуд ихээхэн хүч хөрөнгө зарцуулдаг бөгөөд Энэтхэг, Ирланд, Сингапур, АНУ зэрэг улсуудад олон мянган хүн ажиллуулдаг юм.

 

Эх сурвалж: Reuters