Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Төсвийн хөрөнгө оруулалтын тэвчиж болох ₮410 тэрбумын зардал

Б.Ану
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын бизнес эрхлэгчдийн дунд явуулсан судалгаагаар компаниудын 89.5 хувь тэр дундаа 57.4 хувьд нь шинэ коронавирус маш хүндээр тусч байгааг илэрхийлсэн. 

Дэлхийн бусад улс оронд ч ийм нөхцөл байдалтай байгаа учраас төв банкууд болоод засгийн газар, парламент нь эдийн засаг, бизнесийн орчноо дэмжих, ажлын байр хадгалах бодлогын шийдвэрийг эрүүл мэндийн салбартайгаа хослуулан гаргаж байна.

Өчигдөр гэхэд АНУ-ын төв банк буюу Холбооны нөөцийн банк нь бодлогын хүүгээ 0 орчим хувь болгож, 700 тэрбум доллараар эдийн засгаа тогтворжуулах бодлого явуулахаа зарласан. Мөн улс орнуудын бодлогыг харж байхад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийгээ түлхүү дэмжих бодлогууд барьж байна. Учир нь аливаа хямралд өртөмтгий хэсэг бол жижиг, дунд бизнес эрхлэгчид байдаг.

Тиймээс Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас 2020 оны төсөвт яаралтай тодотгол хийж төсвийн зардлыг хумина гэхээсээ бүтцийн өөрчлөлт хийх санал гаргаад байна. 

Тухайлбал, 2020 онд нэгэнт эдийн засаг хямрах нь тодорхой байхад хамгийн түрүүнд хямралд өртөх салбарууд болоод ажлын байр хадгалах зорилготой дэмжлэгүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулах шаардлагатай байгаа юм. Ажлын байр хадгалах нь өрхийн эдийн засгийг шууд хамгаалах арга юм. 

МҮХАҮТ-аас 2020 оны төсвөөс тэвчиж болох зардлуудыг дараах байдлаар гаргаад байна. Гэхдээ энэ нь зөвхөн эхлэл бөгөөд тэвчиж болох хөрөнгө оруулалтын болоод урсгал зардлуудын тооцоо цааш хөврөх боломжтой юм.

Монгол улсын 2020 оны улсын төсвөөс тэвчиж болох хөрөнгө оруулалтын зардал
Шинээр эхлүүлэх, зайлшгүй биш хөрөнгө оруулалтууд /сая төгрөг/ эхлэх дуусах Нийт төсөв 2020 онд
1 Багийн иргэний танхим шинээр барих /22 байршилд/ 2020 2021 20,619 7,617
2 Аялал жуулчлалын цогцолбор барих /10 байршилд үүнээс Хэнтийд 6/ 2020 2021 19,750 11,100
3 Улсын бүртгэл, татварын хэлтсийн барилга 2020 2021 30,921 13,460
4 Хүүхдийн зуслан байгуулахад / 5 байршилд/ 2020 2021 11,025 3,138
5 Ахмадын өргөөний барилга /14 байршилд/ 2020 2021 7,535 3,623
6 Шинэ хорооны байр барихад 2020 2021 12,623 8,223
7 Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр 2020 2020 20,000 20,000
8 Нийтийн орон сууцны хана, дээвэр, фасад, хашаа будах ажилд 2020 2020 58,911 38,395
10 Аймгуудын театр, соёлын төвийн барилгын ажлын үргэлжлэлд 2016 2021 157,111 66,117
11 Шинээр театр, соёлын төвийн барилгын ажил эхлүүлэх, тууз хайчлахад 2020 2022 591,354 118,348
12 Соёлын төвүүдийн засвар, арчлалтад 2020 2020 23,995 20,260
13 Соёлын төвүүдэд хөгжим, тоног төхөөрөмж худалдан авахад 2020 2020 41,764 38,764
14 Монгол улсын 315 сум тус бүрт дэмжлэг, урамшуулал 14-317 сая төгрөг 2020 2020 10,067 10,067
16 Шинээр зам барилгын ажил эхлүүлэх, тууз хайчлахад 2020 2021 117,977 51,196
  Төсвийн хөрөнгө оруулалтын тэвчиж болох дүн       410,308

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.