Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевт хүртээсэн одонг гардуулж өгөв

ikon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Төрийн дээд шагнал, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон хүртсэн ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга асан А.В.Гордеевт Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Элчин сайдын яамны төв байранд шагналыг нь гардуулж өглөө.

Шагнал гардуулах ёслолын дараа Элчин сайд Д.Даваа Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевт хүндэтгэл үзүүлж уулзав. 

Уулзалтын үеэр Элчин сайд Д.Даваа хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгааг сайшаан тэмдэглээд цаашид хоёр орны хооронд хийгдсэн төрийн дээд хэмжээний айлчлалаар тохиролцсон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхэд онцгойлон анхааран ажиллах болно хэмээн онцоллоо.

Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов гэж ГХЯ-наас мэдээллээ.