Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хорих ангид шүүгч амиа алдах үеэр хариуцлага алдсан гэх ажилтнуудад холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сүхболд нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/ холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон.

Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч болох Б.Аделбек, Ж.Уранчимэг ирээгүй шалтгаанаар шүүх хуралдааныг 2020 оны гуравдугаар сарын 30-ны 09:00 цаг хүртэл хойшлуулсныг шүүхээс мэдээллээ.

Хэргийн тухайд сануулахад, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид Гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа цагдан саатуулагдсан үедээ амь насаа алдсан хэрэг 2019 оны хоёрдугаар сард гарсан. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан харуул хамгаалалтын ажилтнууд хариуцлагагүй хандсан, сонор сэрэмж алдсан, ээлжийн дарга, ерөнхий эргүүл нарыг хяналтаа сулруулсан нь шалгалтаар тогтоогдсон. Иймд 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын холбогдох ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр /тухайн үед дарга байсан/ мэдэгдэж байсан юм.