Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

ШӨХТГ-аас хяналт, шалгалтын ажлын хүрээнд дөрвөн компанид 1.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

ШӨХТГ-аас цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлууд болон торгосон аж ахуйн нэгжийн талаар мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/afccpmongolia/videos/234914037644347/

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Номин Тав Трейд” компани махны үнэ нэмж борлуулсан тул зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгөөр торгосон шийдвэр гаргасан.

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний  хомсдол, нөөцөд хяналт тавьж, үнийн хөөрөгдөлд ШӨХТГ хяналт тавьж ажиллаж буй. 

Иймд гуравдугаар сарын 12-16-ны хооронд ШӨХТГ-аас “Номин Тав Трейд” ХХК /УИХ-д/ махны үнэ нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар “Номин Тав Трейд” ХХК гуравдугаар сарын 10-ны өдрөөс

  • Хонины ястай махны үнийг кг тутамд 1,500 төгрөгөөр
  • Үхрийн ястай махыг 2,000 төгрөгөөр
  • Үхрийн цул махыг 3,500 төгрөгөөр тус тус нэмсэн байна.

Тухайлбал үхрийн цул мах нэг кг тутамд 14,499 төгрөг байсныг 17,999 төгрөг болгож нэмсэн  нь тогтоогдсон.

Иймд улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь “Номин тав трейд” ХХК /Улсын Их дэлгүүр/-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа" гэлээ. 

“М-Си-Эс Кока Кола” ХХК 1.2 тэрбум төгрөг, “Номин Тав Трейд” ХХК-д 67.8 сая төгрөг, “Скай Хайпермаркет" ХХК-д 11.6 сая төгрөг,  "Моннидер" ХХК“ 11.9 төгрөгийн торгуулийг тус тус ногдуулжээ
 
гэрэл зургийг MPA.mn

Мөн тэрбээр үргэжлүүлэн " ШӨХТГ-аас байнга худалдаа аж үйлдвэрлэл эрхэлдэг газруудад хяналт, шалгалт хийж ажилладаг.

Өнгөрсөн жил “М-Си-Эс Кока Кола” ХХК өөрийн үйлдвэрлэдэг бүх төрлийн ус ундаа болон, импортоор оруулж ирдэг ундаа, жүүс зэргийг зах зээлд борлуулах нэг үнийн бодлого баримталж, “Номин Тав Трейд” ХХК, “Скай Хайпермаркет" ХХ{, Моннидер ХХК-иудын супермаркет , дэлгүүрээр ижил үнээр борлуулахаар харилцан тохиролцон гэрээ хийсэн байсан.

Уг гэрээг хийснээр “Номин Тав Трейд”ХХК, “Скай Хайпермаркет" ХХК,  "Моннидер" ХХК-д “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийг ус, ундаа жүүсийг гэрээнд заасан үнээс хямд үнээр  хэрэглэгчдэд борлуулах боломжгүй. Ингэж борлуулсан тохиолдолд ус, ундааны нийлүүлэлтийг хязгаарлаж, хямдруулсан барааны үнийг буцаан нэмж, гэрээний үнийг мөрдөж ажиллах шаардлагыг жижиглэн худалдаа эрхэлж буй ААН-үүдэд хүргүүлж байсан юм.

Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг тус тус зөрчсөн. 

Тиймд ШӨХТГ-аас 2018 оны наймдугаар сард “М-Си-Эс Кока Кола” ХХК-д 1.2 тэрбум төгрөг, “Номин Тав Трейд” ХХК-д 67.8 сая төгрөг, “Скай Хайпермаркет" ХХК-д 11.6 сая төгрөг,  "Моннидер" ХХК“-д 11.9 төгрөгийн торгуулийг тус тус ногдуулсан. 

“М-Си-Эс Кока Кола” ХХК хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч шүүхэд гаргасан гомдлыг нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх, Улсын дээд шүүхээс  тус тус хангахгүй орхиж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2020 оны 2 сарын 19-ны өдөр ШӨХТГ-ын улсын байцаагчийн оногдуулсан 1.2 тэрбум төгрөгийн торгуулийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн" гэлээ. 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.