Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Британийн жүжигчин Идрис Эльба коронавирусийн халдвараар өвчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Британийн жүжигчин Идрис Эльба шинэ коронавирусийн халдвар авснаа өчигдөр зарлажээ.

Ингэснээр тэр АНУ-ын жүжигчин Том Хэнкс, түүний гэргий Рита Уилсон зэрэг Covid-19 вирусээр өвчилсөн урлагийн алдартнуудын нэг болж байна.  

Эльба нь анх “Luther” цагдаагийн сэдэвтэй телевизийн цувралд тоглож нийтэд танигдсан бол сүүлд “Avengers: Infinity War” хит кинонд Умардын бурхан Хэймдаллын дүрд тогложээ.

Тэрээр твиттер хуудсандаа “Өнөөдөр өглөө миний Covid-19 шинжилгээний хариу эерэг гарлаа. Одоогоор бие сайн, ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч өөрийгөө бусдаас тусгаарлаад байна. Хүмүүсээ прагматик байж, гэртээ байхыг бодоорой. Биеийн байдлынхаа талаар би цаашид мэдээлж байх болно” гэж бичсэн байна.

Эльба өнгөрсөн Баасан гарагт халдвартай хүнтэй ойр харилцсанаа сүүлд мэдсэн тул шинжилгээ өгөхөөр шийдсэн гэнэ. Халдвар тээгч хэн байсныг тэр дэлгээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Австралид зочилж байхдаа коронавирусийн халдвартай нь тогтоогдсон Том Хэнкс болон түүний эхнэр Рита Уилсон нар эмнэлгээс гарсан тухай People сэтгүүл өчигдөр мэдээлжээ.

Тэд Австралид байр түрээслэн өөрсдийгөө тусгаарлаад байгаа гэнэ. Өчигдөр бас Жэймс Бондын 2008 оны кинонд тоглож байсан жүжигчин эмэгтэй Ольга Куриленко халдвар авснаа өөрийн сошиал хуудсанд зарласан юм.

Эльба коронавирусийн халдвараар өвчилсний дараа Уорнер Брос кино компани түүний дүр бүтээж буй Matrix-ийн шинэ фрэнчайз, “Fantastic Beasts and Where to Find Them” зэрэг кинонуудын зураг авалтыг зогсоосон байна.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.