Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүндрэл учирсан ААН-үүд зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй байгаа бол тухайн банкандаа хандаад шийдүүлэх боломжтой"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Монголын банкны холбоо, Улаанбаатар хотын худалдааны танхим болон хувийн хэвшлийнхэн өнөөдөр  COVID-19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдаж, мэдээлэл хийсэн билээ.

Энэ үеэр Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хэлэхдээ “Иргэд болон бизнес эрхлэгчдийн зүгээс хүлээлт өндөр  байна. Банкны зээл нь бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувьд хүндрэл учруулж  буй судалгаа гарсан байсан.

Банкуудын холбоо энэ талаар идэвхтэй ажиллаж, төр засгийн удирдлагуудтай уулзаж байна. Тухайлбал, Монголбанктай хоёр, гурав уулзаж, эхний байдлаар нааштай хариу авлаа.

Банкууд өөрсдөө хийж чадах зүйл гэвэл үйл ажиллагаанд нь хүндрэл учирсан ААН-үүд зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй байгаа бол тухайн банкандаа хандаад шийдүүлэх боломжтой. Дүрэм журмынхаа хүрээнд зээлийн бүтцийн өөрчлөлтийг хийгээд, хугацааг нь хойшлуулах боломжтой.

Хүндрэлтэй зүйл нь тухайн зээлийнх нь бүтцийг өөрчиллөө гэхэд тодорхой шаардлагууд Монголбанк, Сангийн яамны хамтарсан тушаалаар тавигддаг.

Уг шаардагын хүрээнд сангуудыг нь байгуулна. Өөрөөр хэлбэл,  банкуудын хувьд зардал нэмэгдэнэ. Мөн зээлдэгчдийг бүтэц өөрчллөгдсөн зээл гээд Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлнэ гэх мэтчилэн  хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Иймд энэ асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор Сангийн яам, Монголбанканд журмынхаа заалтыг тодорхой хугацаанд түдгэлзүүлэх, хойшлуулах хүсэлт тавьсан.  

Банкны салбарт 55 хууль, 69 журмын хүрээнд хязгаарлалтууд тавигдсан байдаг.

Олон улсын байдлаас харвал Засгийн газар болон, Төв банкуудын зүгээс арга хэмжээнүүд авч байгаа учраас манай Засгийн газар энэ чиглэлд ажиллах нь зүйтэй гэдэгт МҮХАҮТ-тай санал нэг байна” гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.