Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “МИАТ” ТӨХК Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг хийх бэлтгэл ажлаа хангаад байна.
Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд маргааш буюу 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.
Тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50,000 төгрөг, 14 хоногт нийт 700,000 төгрөг байна.
АТМ-ээс төлбөрөө хийсэн тохиолдолд 99042699, 89045225, 99159079 дугаарын утаснуудад заавал холбогдоно уу.
Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Төлбөр төлөхдөө доорх загварын дагуу шилжүүлэг хийнэ үү.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар