Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Холливүүдийн жүжигчин Ольга Куриленко коронавирусийн халдвар авжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Украин гаралтай, Холливүүдийн жүжигчин бүсгүй Ольга Куриленко коронавирусийн халдвар авсны улмаас өөрийгөө тусгаарлаад байгаа тухай сошиал хуудсандаа саяхан мэдээлжээ.

“Коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсны дараа гэртээ өөрийгөө тусгаарлаад байна. Бараг долоо хоногийн турш өвдөж хэвтлээ” гэж тэр Инстаграм хуудсандаа мэдээлсэн байна.

Куриленко 2008 онд Жэймс Бондын “Quantum of Solace” кинонд дүр бүтээж, дэлхий дахинд анх алдаршсан бөгөөд дараа нь 2013 оны “Obvilion” зэрэг өөр хэд хэдэн кинонд тоглосон юм.

Тэрээр фэнүүддээ анхаарал болгоомжтой байж, вирусийн халдвараас сэргийлэхийг зөвлөсөн байна. Куриленко халуун дарах эм уухаас өөр эмчилгээ хийлгүй өвчнөө аяндаа эдгэхийг хүлээж байгаагаа мэдээлжээ. Бие сульдах, халуурах байдлаар халдварын шинж тэмдэг түүнд илэрч байгаа гэнэ.

Жүжигчин бүсгүй дархлаагаа дэмжихийн тулд амин дэм хэрэглэхээс гадна сармис идэх, нимбэгтэй ус уух зэрэг уламжлалт эмчилгээний аргуудыг хэрэглэж байгаагаа бичсэн байна.

40 настай Куриленко 2001 онд Францын иргэн болсон бөгөөд одоо Лондон хотод дөрвөн настай хүү болон Аргентины жүжигчин найз залуугийн хамт амьдардаг юм.

 

Эх сурвалж: Russia Today

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.