Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Зургаан мянга гаруй ажил олгогчийг 11.6 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөх урьдчилсан тооцоотой байна"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
"Зургаан мянга гаруй ажил олгогчийг 11.6 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөх урьдчилсан тооцоотой байна"
Sara, ikon.mn - text to speech

Коронавирустэй холбоотойгоор Засгийн газраас ААН, бизнес эрхлэгчдээ дэмжин үе шаттай авч хэрэгжүүлж буй дараагийн арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн албан ёсны цахим хуудсаараа танилцууллаа.

Тэрбээр "Бизнес эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд оногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг 4 дүгээр сард УИХ-аар хэлэлцүүлэн батлуулна.

Хууль батлагдсанаар зургаан мянга гаруй ажил олгогчийг 11.6 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөх урьдчилсан тооцоотой байна" хэмээн бичжээ. 

Ийнхүү ААН, бизнес эрхлэгчдийг дэмжих хуулийн төсөл ирэх сард УИХ-аар хэлэлцэгдэн, батлагдах аж. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.