Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: Д.Сумъяабазар IPO дээр надтай маргалдах хэрэггүй

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан Намын даргын ахлах зөвлөх З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Тавантолгойн ордын асуудлаар дараах мэдээллийг өглөө. 

З.Энхболд: Д.Сумъяабазар Тавантолгойн хувьчлалаас 5.2 тэрбум ам.доллар олно гэж ярьж явсаар байгаад УИХ-ын 73 дугаар тогтоолыг батлуулсан. Гэвч Эрдэнэс Тавантолгойг хувьчлаад олох гэж байсан мөнгөний хэрэгцээ байхгүй болсон болохоор УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй. 

Бүтээн байгуулалт хийгээд үндсэндээ дуусч байхад үүнийг зарах хэрэг юу байна. Тавантолгойн хувьчлалыг эсэргүүцэхээр над руу гүтгэлэг явуулж эхлээд байна. Нэгдүгээрт, намайг Тавантолгойд машин явуулдаг гэсэн. Би тэнд машин явуулах нь битгий хэл хувьдаа жижиг машингүй хүн. Хоёрдугаарт, “Хишиг арвин” гэдэг компанитай намайг холбоотой мэтээр гүтгэж эхэлсэн. Би тэр компанитай ямар ч холбоогүй. 

Одоо ахиад “Страто” гэдэг компанитай холбоотой мэтээр гүтгэж байна. “Страто” бол нүүрс угаах чиглэлээр байгуулагдсан, би тэр компанитай ямар нэгэн холбоо байхгүй. Би Тавантолгойг яриагүй бол ийм довтолгоо ирэхгүй байсан байх. 

Хэрэв Д.Сумъяабазар сайдын ярьж байгаагаар хувьчилбал ирэх жилээс ногдол ашиг байхгүй болно. Яагаад гэвэл хамгийн үнэ цэнэтэй коксжих нүүрсийг нь тасалж аваад өөр компанийнх болгосон. Тэрнийхээ 30 хувийг 5.2 тэрбум ам.доллараар зарна гэж байснаа одоо нэг тэрбум болчихоод байна.  

МАН, “Эрдэнэс Тавантолгой”, MCS гурав нийлж байгаад Л.Наранбаатар гэдэг хүнийг хөлсөлж, намайг гүтгүүлсэн.  
Та нарын Тавантолгойг үнэгүй авах гэсэн төсөл Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдоржийн үед зогссон. Одоо Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх нар ямар нэг аргаар авах гэж байна. 

-Та Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа яагаад энэ талаар дуугараагүй юм бэ. Мөн таныг ажлаа өгчихөөд нууцын зэрэглэлтэй зүйлийг дэлгэж байна гэдэг шүүмжлэл байсан? 

-Би тэр үед саналын эрхгүй гишүүн байлаа. Би үүнийг дэмжээгүй. ҮАБЗ, УИХ хууртсан.

Д.Сумъяабазар бөх барилдахдаа сайн байж болно. Гэхдээ би хоёр жилийн хугацаанд номыг нь үзсэн хүн. Тэгэхээр IPO дээр надтай маргалдах хэрэггүй. Энэ бол өмч хувьчлал. 

Нийт монголчуудын өмчийг зарах асуудалд нууцлаад байх зүйл байхгүй.