Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн бусад улс орнуудад илэрсэн халдварын нийт тоо анх удаа Хятадад бүртгэгдсэн халдварын тоог давлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Дэлхийн бусад улс орнуудад илэрсэн халдварын нийт тоо анх удаа Хятадад бүртгэгдсэн халдварын тоог давлаа
Sara, ikon.mn - text to speech

Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд 167,366 хүрч, амь насаа алдсан хүний тоо 6,503 хүрээд байна.

Үүний 80,860 нь Хятадын эх газарт, 148 нь Хонг Конгт, 10 нь Макаод илэрчээ.

Харин Хятадаас бусад дэлхийн улс орнуудад илэрсэн тохиолдлууд нийтдээ 86,000 гаруй болсныг Жонс Хопкинсийн Их сургууль мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл дэлхийн бусад улс орнуудад илэрсэн халдварын тохиолдлын нийт тоо анх удаа Хятадын халдварын тоог давсан нь энэ юм.

Нас барсан өвчтөний тоо Хятадад 3,213 байгаа бол дэлхийн бусад улсуудын нийлбэр 3,300-д дөхөж байна.

Өчигдөр буюу Ням гарагт Хятадын эх газарт 16 шинэ халдвар бүртгэгдсэн нь өмнөх өдрийн 20 тохиолдлоос буурсан үзүүлэлт юм. 16 тохиолдлын 12 нь гадаад орнуудаас ирсэн зорчигчдоос илэрсэн байна. Үлдсэн дөрөв нь Хятадын дотоодод халдварласан тохиолдлууд байжээ.

Өчигдөр Хятад даяар нийт 12 хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан байна.

Азийн коронавирусийн дэгдэлтийн бас нэг төв Өмнөд Солонгост өчигдөр 74 шинэ тохиолдол илэрч, нийт халдварын тоог 8,236 болгожээ.

Өмнөх өдөр нь буюу Бямба гарагт энэ улсад 76 шинэ тохиолдол бүртгэгдэж байв. Өмнөд Солонгост хоёрдугаар сарын 29-ний өдөр хамгийн олон буюу 909 халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол тэр цагаас хойш өдрөөс өдөрт буурсаар байгаа юм.

 

Эх сурвалж: AFP

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.