Найз бүсгүйгээ амиа хорлоход хүргэсэн гэх хэрэгт буруутгагдсан О.Боргилд шүүхээс 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял ногдуулжээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт О.Боргилыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Прокуророос шүүгдэгч О.Боргилд:
Хэргийн талаар эргэн сануулбал,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж, нас барсан хэрэг гарсан.
Уг хэрэгт талийгаачийн найз залуу О.Боргил гэгчийг холбогдуулан шалгаж, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн хэмээн шүүхэд шилжүүлээд байсан юм.