2021/06/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.10₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
15:00
S26
13°
16:00
S30
14°
17:00
S30
14°
18:00
S30
14°
19:00
S30
12°
20:00
S30
11°
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-аас ирсэн 244 иргэнийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон "Энх саран" сувилалд хуваарилан тусгаарлалаа

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг

Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр өнөөдөр 16:40 цагт МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр Монгол Улсын 244 иргэнийг эх орондоо авч ирлээ.

Шинэ коронавирусын голомтот бүс нутаг БНСУ-аас ирсэн учир биеийн байдал, зорчих хөдөлгөөнд хийсэн, оршин сууж байсан газар зэргийг нь харгалзан шууд Чингис хаан нисэх онгоцны буудлын нисэх талбайгаас гурван газарт хуваарилан тээвэрлэлээ.

Нэн тэргүүнд мэс засалд орсон, хүнд өвчтэй зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай 50 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт, 184 хүнийг Энх Саран сувилалын газарт, тус улсын Бусан, Дэгү хотоос ирсэн 10 иргэнийг ХӨСҮТ-д тус тус хүргэж тусгаарлаж, ажиглалтад авлаа.

Эдгээр иргэдийг хорио цээрийн дэглэмийн дагуу 14 хоног тусгаарлан ажиглана. Зорчигчдод анхны үзлэг, шинжилгээ буюу халуун үзэх, асуумж бөглүүлэх ажлыг нислэгийн явцад МХЕГ-аас томилогдсон хилийн хяналт шалгалтын байцаагч нар хийж гүйцэтгэсэн байна.

Нислэгээр ирсэн иргэдийг ариутган халдваргүйжүүлж, тээвэрлэн байршуулах ажлыг ХӨСҮТ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ нэгдсэн зохион байгуулалттайгаар ЦЕГ-ын албаны дарга, хурандаа Ж.Амгалан, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарын шууд удирдлага дор мэргэжлийн өндөр түвшинд богино хугацаанд амжилттай зохион байгуулж ажиллалаа. Онгоцноос бууж байхдаа иргэд болон хүүхдүүд гараа даллан, мэхийн ёсолж, агаарт үнсэлт илгээн талархлаа илэрхийлж байлаа. Мөн үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хүлээцтэй соёлтой, хүндэтгэлтэй хандаж байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x