Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Баян-Өлгийд илэрсэн сэжигтэй тохиолдлын давтан шинжилгээний хариу гартал аймгаас орох, гарах хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хаана

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор орж ирсэн иргэн халуурсан гэх зовуурьтайгаар өчигдөр шөнө тусгаарлагдсан талаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээлсэн.

Тухайн иргэний биеийн байдлын талаар болон аймгийн хэмжээнд авах арга хэмжээний талаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэл хийлээ.

https://www.facebook.com/Ulgiimedeeeee/videos/721168998717505/

Мэдээллийн үеэр "28 настай эрэгтэйд халуурах шинж тэмдэг илэрсэн тул сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарласан. Тухайн иргэн 39 хэм хүртэл халуурсан, ханиалгах, хоолой сөөнгөтөх, амьсгаа түргэсэх гэсэн зовуурьтайгаар эмчилгээ хийлгэж байна.

Шинжилгээний сорьцыг 02:00 цагт Улаанбаатар руу илгээсэн. Одоогоор Баянхонгор аймгийн нутагт явж байгаа.

Эхний шинжилгээний хариу эерэг эсвэл сөрөг гарсан ч давтан шинжилгээг авна. Давтан шинжилгээний хариу гартал хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай байгаа тул иргэдийг хүлээцтэй хандахыг хүсэж байна" гэлээ.

Цагаан нуурын боомтоор орж ирсэн хүмүүсийг тусгаарлаж буй бөгөөд аймгийн төв дээр дөрвөн сургуулийн дотуур байр, нэг зочид буудлын бэлэн байдлыг хангуулжээ. Ажиглалтын байр хүрэлцэхгүй бол аймгийн төвтэй хамгийн ойр байрлах сургуулиудын дотуур байрыг ашиглахаар болсон аж.

Түүчнлэн сэжигтэй тохиолдлын биеийн халуун буурахгүй байгаа учир аймгийн Онцгой комисс хуралдан дараах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, маргааш буюу 16-нд дуусах ёстой байсан хөдөлгөөний хязгаарлалтыг үргэлжлүүлж, Баян-Өлгий аймгийн 13 сум, Өлгий сумаас орж, гарах хяналтын есөн цэгт онцгой байдал, цагдаагийн алба хаагчид 24 цагаар үүрэгт гүйцэтгэнэ.

Өөрөөр хэлбэл, сэжигтэй тохиолдлын давтан шинжилгээний хариу гартал энэхүү хязгаарлалтыг үргэлжлүүлэх аж.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.